Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
   
НҮҮР ХУУДАССУВЕНИР, БЭЛЭГ ДУРСГАЛБЯЛУУЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БЭЛЭГСАРНАЙН БАГЛААНУУДХҮҮХДЭД ЗОРИУЛСАНЧИХМЭЛ ТОГЛООМУУДСАГСТАЙ БЭЛЭГАМТТАНСҮРЧИГАРХИ ДАРС
Асуулт байна уу?
  Хонгорзул.Коом Шууд туслагч
Эсвэл утсаар
УБ : 99058550,88600228, 99500800

Боломжит төлбөрийн хэлбэр
-ХХБ, Голомт, Монгол шуудан, ХААН, Зоос, Капитрон, Хас банкнуудын дотоод гадаадын мастер болон виза картуудаар
-Дансаар шилжүүлэх /Голомт/
-ХААН банкаар гуйвуулах
-Paypal
-Бүх төрлийн кредит карт
-Каргогоор
-Money Gram, Western Union
-Монголоос бэлнээр

Хонгорзул.Коом бэлэг хүргэх үйлчилгээний журам

 
Бэлэг захиалан хаягаар хүргүүлэх:
 
  1. Сагсан дахь бараа 15$ -оос дээш гарсан тохиолдолд л захиалгыг хүлээн авах боломжтой.
  2. Бэлэг хүргэх үйлчилгээний нийт зардал нь "Бэлэгний үнэ + гүйлгээний шимтгэл + хүргэлтийн зардал" байна.
  3. Гүйлгээний шимтгэл нь төлбөрийг ямар хэлбэрээр хийхээр сонгосноос хамаарч өөр өөр байна. Жиш:
    • MoneyGram, Western Union-оор шилжүүлэхээр сонгосон бол тухайн банкны шимтгэл,
    • Paypal, Худалдаа хөгжлийн банкны Visa карт зэргийг ашиглан бүх төрлийн төлбөрийн картуудаар шилжүүлж байгаа бол тухайн байгууллагын шимтгэл,
    • Төлбөрийг бэлнээр төлж байгаа бол шимтгэлгүй гэх мэт.
  4. Бэлэг хүргэлтийн зардал 4.5 байна.
  5. УБ хотын алслагдсан дүүргүүдэд хүргэхгүй. Үүнд:
    • Налайх
    • Багахайнгай
    • Гачуурт
    • Биокомбинат
    • Шувуун фабрик
    • Өлзийт хороолол
    • Зуслангууд
  6. Захиалсан бэлгийн төлбөр орж ирсэн үед л бэлгийг хаягаар хүргэх учир төлбөр орж ирэх, захиалгыг хүргүүлэх өдрийн хоорондох хугацаагаа зөв тооцно уу.
  7. Төлбөр орж ирсэнээс хойш 24 цагийн дараа хүргэлтийг хийнэ.
  8. Хүргэлт хийгдэх цагийн хуваарь:
    • Ердийн өдрүүдэд: Даваа - Нямд 1100 - 2000, замын бөглөрлөөс хамааран захиалсан цагаас 1-2 цагийн өмнө, хойно хүргэлт хийгдэж болзошгүй
    • Баярийн өдрүүдэд: Ачаалал ихтэй байдаг тул захиалсан цаг харгалзахгүй боловч аль болох цагт нь хүргэхийг зорино.
  9. Төлбөр шилжин орж ирэх хугацаа нь төлбөрийн хэлбэр бүр дээр өөр өөр байна. Жиш:
    • Худалдаа Хөгжлийн Банкны Visa карт болон Олон Улсын Visa картын төлбөр ажлын 3 цаг
    • Paypal-оор дамжуулан хийсэн картуудын төлбөр ажлын 3 цаг
    • 2Chechkout ашиглан кредит картуудаар хийсэн төлбөр ажлын 1 өдөр
    • ХААН банкны гуйвуулга ажлын 5 цаг
    • Голомт банкны данс руу шилжүүлэх гадаадаас бол ажлын 3 өдөр, дотоодоос бол ажлын 2 өдөр
    • MoneyGram болон Western Union-оор мөнгө шилжүүлбэл 10 минут
  10. Худалдан авалтын хэмжээнээс үл хамааран дараах нэмэлт үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
    • Ил захидал дамжуулах
    • Бэлэг хүлээн авах үеийн зураг болон аудио бичлэгийг илгээх
  11. 70$ -оос дээш захиалга хийсэн тохиолдолд захиалагчид нь хүлээн авч буй үеийн видео бичлэгийг илгээнэ.
  12. Зураг болон аудио, видео бичлэгийн тоо, хэмжээ
    • Нийт захиалгад: Зураг - 5 хүртэл, Аудио бичлэг - 2 мин хүртэл
    • 70$ -оос дээш захиалгад: Видео бичлэг - 3 мин хүртэл
  13. Манай үйлчилгээгээр үйлчлүүлж буй хэрэглэгчдэд үйлчилгээний явцтай холбоотойгоор 3-н төрлийн захиа и-мэйл хаягаар очих болно. Үүнд:
    • 1-р захиа: Захиалгыг хүлээн авсан талаарх мэдээлэл
    • 2-р захиа: Төлбөрийг хүлээн авсан талаарх мэдээлэл
    • 3-р захиа: Бэлгийг хүлээлгэн өгсөн талаарх мэдээлэл болон зураг, бичлэг
  14. Мөн та вэс сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрсэн үед "Захиалгууд" гэсэн линк дээр дарж тухайн захиалга болон тэр захиалгаар ирсэн зураг, бичлэгээ үзэж болно.


Боломжит төлбөрийн картууд: